Санал асуулга дуусахад
үлдлээ
Санамж
1 нэр дэвшигчид 20 минут тутамд 1 удаа санал өгөх боломжтой бөгөөд энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд 24-72 цаг блоклогдоно. Дахин давтсан тохиолдолд нэр дэвшигчийг хасах арга хэмжээ авна. Мөн дүрэм зөрчиж авсан саналын тоог илрүүлж хасах арга хэмжээ авч байгаа тул шудрагаар өрсөлдөнө үү!
Хаах

2020 ОНД ХЭНИЙГ НЭР ДЭВШИЖ АРД ТҮМНИЙ ЭЛЧ БОЛЖ ТӨРД ЗҮТГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Мешел
Ибрай

Үндэс угсаа: казак
Төрсөн газар: Баян-Өлгий
Мэргэжил: Бизнесийн удирдлагын мастер
Албан тушаал: Барилгын хөгжлийн төвийн дэд захирал
  • Холбоотой мэдээллүүд
  • Танилцуулга

ДЭЭД БОЛОВСРОЛ

  • Англи Улсын Уэльсийн Их Сургууль, /Санхүүгийн чиглэлээр мастер /MBA / 2010 – 2012/
  • МУИС , ЭЗС /Бизнесийн удирдлагын Бакалавр 1994 – 1998/

ТУСГАЙ ДУНД БОЛОВСРОЛ

  • МСҮТӨВ, /Алт мөнгөний дархан 1991 – 1993/

ДУНД БОЛОВСРОЛ

  • Баян-Өлгий аймаг, 1-р 10 жилийн сургууль /Бүрэн дунд 1981 – 1991/

ГАДААД ХЭЛ

  • Англи хэл : Дээд түвшин
  • Орос хэл : Ярианы түвшин

ШАГНАЛ

  • ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ
  • ХУДАЛДААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
  • АРДЫН ХУВЬСГАЛЫН 90 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛ
  • АЛТАН ГАДАС ОДОН

АЖЛЫН ТУРШЛАГА

  • БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТӨУҮГ

ДЭД ЗАХИРАЛ 2016 аас одоог хүртэл

  • БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

ҮХХГХОХэлтсийн дарга 2015.01 – 2015.12

Монгол улсын хэмжээнд Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах, бодлогын  удирдамжаар хангах, түүний үр ашгийг дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн чиглэлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Орон сууцны  ипотекийн зээлийн ерөнхий журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл  боловсруулах, Гадаад болон дотоод дахь олон улсын хурал, айлчлал, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулсан.

  • ИНПҮТ ТРЕЙД ХХК

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 2006.06 – 2012.09

Инпүт трейд ХХК нь 2003 онд байгуулагдаж Хүнсний бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. БНСУ, Малайз, Вьетнам, Польш, Турк, Хятад улсаас хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлон борлуулж, Монгол Улсын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж ирсэн. Гүйцэтгэх захирлын хувьд тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн хөрөнгө санхүүжилтийн асуудлыг бүрэн хариуцаж шийдвэрлэх, гадаад дотоодын түншүүд, санхүүжүүлэгч байгууллагууд болон төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах, ажилтан ажиллагсадаа удирдан зохион байгуулах гэх мэт чиг үүрэгтэйгээр ажилласан.

  • СКАЙ ТРЕЙДИНГ ХХК

ХҮНСНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА 2000.01-2006.06

Скай трейдинг ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хувьд олон улсын стандартал нийцсэн анхны Худалдааны төвийг байгуулсан. Тус компанийн Хүнсний хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтнуудыг удирдлан чиглүүлэх, бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай хийх гэрээ хэлцлийг гардан байгуулах, хамтран ажиллах, компанийн борлуулалтын хэмжээг төлөвлөх, нэмэгдүүлэх чиглэлээр гол үйл ажиллагаа эрхэлж байсан.

  • МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ТТХА Мэргэжилтэн 1998.08 – 1999.12