Санамж
1 нэр дэвшигчид 20 минут тутамд 1 удаа санал өгөх боломжтой бөгөөд энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд 24-72 цаг блоклогдоно. Дахин давтсан тохиолдолд нэр дэвшигчийг хасах арга хэмжээ авна. Мөн дүрэм зөрчиж авсан саналын тоог илрүүлж хасах арга хэмжээ авч байгаа тул шудрагаар өрсөлдөнө үү!
Хаах

2020 ОНД ХЭНИЙГ НЭР ДЭВШИЖ АРД ТҮМНИЙ ЭЛЧ БОЛЖ ТӨРД ЗҮТГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Чинбат
Ундрам

Үндэс угсаа:
Төрсөн газар:
Мэргэжил:
Албан тушаал: МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал
  • Холбоотой мэдээллүүд
  • Танилцуулга

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ НУХААНЫ ДОКТОР ЧИНБАТЫН УНДРАМ















Боловсрол:

1982 онд ОХУ (хуучнаар)-ын Свердловск хотод төрсөн.

1998 нийслэлийн 23-р дунд сургуулийг,

1999 АНУ-ын Хойд Каролина мужийн Fayetteville хотын Terry Sanford Ахлах сургуульд 1 жилийн оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцсан.

ИБУИВУ-ын Лондон хот дахь Олон улсын Америкийн Их Сургуульд 2004 онд Бизнесийн удирдлагын Бакалаврын,

2005 Бизнесийн удирдлагын Магистрын зэрэг хамгаалсан.

2010 онд Япон улсын Нагоя Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох “MONBUKAGAKUSHO”-р суралцаж Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

2015 онд Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУИС-ийн Дэд профессор эрдмийн цол авсан.































Ажлын туршлага: 2010 оноос Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, Профессор 2010-2012; Эдийн Засгийн Сургуулийн Менежментийн тэнхимд Профессор 2012-2013; МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн Удирдах зөвлөлийн дарга 2013-2014; МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес, менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн Удирдах зөвлөлийн дарга 2014-2017; МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Бизнесийн удирдлага, менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн 2017-2018; МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал 2018-Одоо.































Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл: “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежментэд симуляц дүн шинжилгээ хийх арга” сэдвээр Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэргийг 2010 онд Япон улсын Нагоя Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн эрдмийн зөвлөлөөр хамгаалсан.































Судалгааны чиглэл ба томоохон бүтээлүүд: Web of Science-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн эрдэм шинжигээний сэтгүүлд 4 өгүүлэл хэвлүүлсэн. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүллээ хэлэлцүүлж 15 орчим сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн. АНУ-ын Симио компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын Панасоник корпорацийн дэргэдэх PHP Institute Inc-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Бизнесийн амжилт хүнээс” зэрэг номыг мэргэжлийн өндөр түвшинд орчуулсан. Судалгааны үндсэн чиглэл нь стратегийн менежмент; уул уурхайн эдийн засаг, бизнесийн менежмент; симуляц загварчлал, оптимизац; өрсөлдөөний экономикс; боловсролын салбарын бодлогын судалгаа, боловсролын байгууллагын менежментийн асуудлууд юм.































Нийгэмд үзүүлсэн мэргэжлийн үйлчилгээ. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Ч.Ундрам 2010 онд МУИС-ийн бизнес төвтэй хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтарсан “Бизнес Төлөвлөгөөний аргачлал, загварыг олон улсын стандартад нийцүүлэн улам сайжруулан мөрдүүлэх” төсөлд дэд удирдагчаар өөрийн баг бүлгийн гишүүдийн хамт ажиллан зохих мөнгөн орлогоор тэнхимийн багш нарын ажлын болон амралтын өрөө зэргийг тохижуулсан. 2011 онд МУИС-ийн Бизнес төвтэй хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангамжийн сэлбэг хэрэгсэл, туслах материалын үлдэгдлийн оновчтой хувь хэмжээний загвар боловсруулах” төслийн зөвлөх, төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2011 оны бизнес төлөвлөгөөний төсөл боловсруулах багийн ахлагч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “цалин урамшуулал, үнэлгээний системийг сайжруулах аргачлал боловсруулах, зөвлөгөө өгөх” төслийн удирдагч, мөн Японы Нагоя Их Сургуультай хамтран Жайка, МУИС-ийн ЭЗС-ийн санхүүжилттэй “Уул уурхайн бизнес менежмент, Монголын болон глобал логистик”-ийн судалгааны багийн Монгол талын удирдагчаар ажилласан байна.































2012 онд МУИС-ийн ЭЗС-ийн захиалгаар “Нүүрсний салбарын логистикийн судалгаа”-нд төслийн удирдагч, Рио Тинто ХК-ийн “Оюу толгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх дам нөлөөллийн судалгаа”-нд төслийн багийн зөвлөх, мөн дотоодын хүнсний чухал үйлдвэрүүдийн нэг Жүр Үр ХХК-ийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх багийн удирдагчаар, 2013 онд цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2014 оны бизнес төлөвлөгөө боловсруулах багийн ахлагчаар ажиллаж тухайн байгууллагуудын ажлын зохион байгуулалттай хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулж ажилласнаас гадна Дэлхийн банкны төслийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн стратеги төлөвлөгөө боловсруулах багийн үндэсний зөвлөхөөр ажилласан байна. Монгол Улсын БШУЯ-ны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн зөвлөхөөр ажиллаж байсан ба дэлхийн банкны төслийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” стратеги төлөвлөгөө боловсруулах багийн үндэсний зөвлөгчөөр ажиллах хугацааг сунган үргэлжлүүлэн ажиллажээ. Азийн хөгжлийн банкны дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжсэн төслийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн сургалтын чанарын менежментийн тогтолцоог сайжруулах төслийн удирдагчаар уг ажлыг гүйцэлдүүлсэн байна.































Доктор Ч.Ундрам нь МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, мэдээллийн менежмент нийгэмлэгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын гишүүн, уул уурхайн эдийн засаг, эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын гишүүн